Бидний тухай
Компани товч танилцуулга
“ГеоДата” ХХК нь Геодези зураг зүйн үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх, Газрын төлөв байдал, чанарын улсын болон захиалгат хянан баталгааны ажил гүйцэтгэх, Газрын нөхөн сэргээлт хийх, Агаар сансрын зураг боловсруулалт, Зайнаас тандан судлал болон газар зүйн мэдээллийн системийн сургалт зэрэг зөвлөх үйлчилгээг үзүүлэхээр 2013 онд үүсгэн байгуулагдсан. Манай байгууллага нь геодезийн инженер, ГМС-ийн инженер, ургамал судлаач, байгаль орчны мэргэжилтэн, газар зохион байгуулагч, геологич гэсэн чиглэлээр мэргэжилтэн боловсон хүчин бэлтгэн ажиллаж байна. Одоогийн байдлаар ажилчид нийт 20 гаруй мэргэжилтэн, инженер техникийн ажилчидтай үйл ажиллагаагаа явуулж байна. Манай байгууллага дээрх чиглэлүүдээр 10 жилийн хугацаанд тасралтгүй тогтвортой үйл ажиллагаа явуулж ирсэн. Өнгөрсөн хугацаанд бид хэрэглэгчдэд чанартай үйлчилгээ хүргэсээр ирсэн бөгөөд хамтран ажилласан улс болон аж ахуй нэгж байгууллага бүр биднээс дахин үйлчилгээ авахыг чин сэтгэлээсээ эрмэлздэг болохыг итгэл дүүрэн хэлж чадна. Ийм ч учраас бид бүхэн чанартай гүйцэтгэл, хариуцлагатай байдлыг өөрсдийн тэргүүн зорилго болгон ажилласаар ирсэн.
Үйлчилгээний чиглэл
Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ
Геодези, Зураг зүй
Газрын төлөв байдал, чанарын хянан баталгаа
Газарзүйн мэдээллийн систеи ба зайнаас тандан судлал
Захирлын мэндчилгээ
Э.Алтанбагана
Зорилго & Зорилт
Алсын хараа
Та бидний хамтын ажиллагаа нь харилцан ойлголцол, хүндэтгэл, итгэлцэл дээр үндэслэж урт удаан хугацааны турш харилцан ашигтай, тогтвортой үргэлжлэн амжилтанд хүргэх “ШИЙДЛИЙН ГҮҮР” байна. Бид бусдад хүлээн зөвшөөрөгдсөн, өөрийн үнэт зүйлс бүхий компаний амжилттай, аз жаргалтай багийн нэг хэсэг болж нэгдсэндээ бахархдаг.
Баг хамт олны хамтын ажиллагааны үр шим
Үргэлж дэвжих, салбартаа шилдэг нь байхын төлөө эрмэлзэх
Үйлчлүүлэгчдийнхээ итгэлийг хадгалах
Бидний уриа
ЧАНАРТАЙ ГҮЙЦЭТГЭЛ, ХАРИУЦЛАГАТАЙ БАЙДАЛ
№ | Нэр | Код | Тоо |
Кадастрын зураглалын ажил | БНБД 11-11-16 | 2 | |
Барилга байгууламжийн геодезийн ажил | БНбД 11-108-21 | 1 | |
Агаар, сансрын зураглалын ажил | БД 11-113-12 | 1 | |
1:500, 1:1000, 1:2000, 1:5000-ны масштабтай байр зүйн дэвсгэр зураглалын ажил | БД 11-106-08 | 1 |