Орон зайн өгөгдлийн дэд бүтцийн "геопортал" цахим системийн сургалт боллоо
2022 он 3 сарын 16
Газарзүйн мэдээллийн систеи ба зайнаас тандан судлал
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас 2022 онд аймаг, сумдын Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын албан хаагчидыг сургах, чадавхийг бэхжүүлэх, цахим шилжилтийг улам эрчимжүүлэх жил болгон зарласан. Энэ ажлын хүрээнд өнөөдөр 21 аймаг, нийслэлийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын мэдээллийн технологийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдэд орон зайн өгөгдлийн дэд бүтцийн “ГЕОПОРТАЛ” цахим системийн сургалтыг зохион байгуулагдсан.
Уг сургалтаар орон зайн өгөгдлийн үзүүлэлт 18 багц стандарт /MNS 6925-1-18/-ыг танилцуулж, үйл ажиллагаандаа хэрхэн мөрдөх, орон зайн мэдээллийг тус стандартын дагуу бэлтгэн боловсруулж тус цахим систем /nsdi.gov.mn/-д геодезийн цэг тэмдэгт, хил зааг, хаяг, барилга, суурин газар, дэд бүтэц, тээврийн сүлжээ, газар зүйн нэр зэрэг 18 дэд сангийн мэдээллийг боловсруулах мэдлэг, ур чадварыг олгох юм. Мөн байгууллагын болон орон нутгийн албан хаагчдад Геопортал цахим системийн хэвийн үйл ажиллагааг хангах, орон зайн өгөгдөл, мэдээллийг шинэчлэх, засварлах зорилгоор шаардлагатай техник, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө.
Холбоотой мэдээ мэдээлэл